Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН
УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар
Ойрын өдрүүдэд орсон борооны улмаас голуудын усны түвшин эрс нэмэгдэж Орхон, Хөгшин-Орхон голууд Хархорин сумын орчмоор ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИН-г давж үерлэж байгаа тул ҮЕР УСНЫ АЮУЛААС сэрэмжтэй байхыг анхааруулж байна!
Хангай нурууны зүүн хойд хажуугаас эхтэй Орхон гол Бат-Өлзий сум орчим усны түвшин ҮЕРИЙН ТҮВШИНЭЭС 3 см их байгаа бол Хархорин сумын орчим усны түвшин ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНЭЭС 7 см давж үерлэж байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим олон жилийн дунджаас 25 см их, усны дундаж гүн 40-65 см бол ОНГИ гол АРВАЙХЭЭР сумын орчим усны түвшин ҮЕРИЙН ТҮВШИНЭЭС 9 см бага байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим усны түвшин олон жилийн дунджийн орчим, усны гүн дунджаар 40-45 см байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол Өлзийт сум орчим усны түвшин ҮЕРИЙН ТҮВШИНЭЭС 14 см давж үерлэж байна. ХӨГШИН-ОРХОН гол Хархорин сумын орчим усны түвшин ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНЭЭС 26 см давж үерлэж байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР